
House hogjim sonsdog buh zaluuchuudad!!!!
Acid house
Acid House нь House хөгжмийн нэг хувилбар гэж тодорхойлогддог бөгөөд энгийн өнгө аястай үүсгүүрийг хурд удирдах доргилт бүхий шүүлтүүртэй хамт хэрэглэдэг байна.1980-аад оны дунд үеэс буюу House хөгжмийн продюсерүүд аргил гитартай төстэй Roland TB-303 нийлүүлэгчээр дуугаралтын чанга сулыг давтан тасалж, цуурайнд тохиргоо хийн сонирхолтой аялгууг бүтээж чадах болсон үеэс энэ хөгжмийн урсгал эхэлсэн байна. Acid House хөгжим Их Британид шуугиан тарьж эхэлсэнээс гадна Yellow Smiley тэдний билэг тэмдэг болж эхэлсэн.
House хөгжмийн шинэ хэлбэр болох Acid-г хэрхэн дүрслэх талаар зөрчилдөөнтэй тооцоонууд байдаг. LSD-н зарим хүмүүс мөн хуучны хөгжмийн продюсерүүд сlub-т хөгжим тоглон, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийн хөгжмийн харилцан ажиллагаатай холбон тайлбарладаг. Харин бусад нь үүнийг TB-303 нийлүүлэгч болон Chicago-той холбон, мансууруулах бодистой ямар ч холбогдолгүй гэдэг. Acid House-н зарим тэмцээний үеэр мансууруулах бодистой холбоотой зүйл огт гардагггүй ба энэ нь LSD-н биш харин Ecstasy (MDMA)-н сонголтонд гол утга нь оршдог байна.
Acid House -н гол уран бүтээлчид:
808 State- Manchester-с Британи тоног төхөөрөмжийг 1989 онд өөрчилсөн. Тэдний Newbuild нэртэй анхны цомог нь Acid House чиглэлийн байсан.
Adonis - We are Rockin Down The House
A Guy Called Gerald-Voodoo Ray
New Order-Manchester – 1981 онд үндэс нь тавигдсан хамтлаг, 1989 онд гаргасан цомог нь Acid House хэлбэрийг техниктэй хольсон, энэ хөгжмийн нөлөөг дахин бий болгосон бүтээл юм.
Phuture –Chicago – 1985 онд суурь нь тавигдсан, Acid House-н үндэслэгчдээс бүрдсэн хамтлаг. Алдартай бүтээл нь 1987 онд тэдний бүтээсэн сонгодог бүтээл “Acid tracks” юм.
Luke Vibert- орчин үеийн Acid House хөгжмийг компъютерт хэрэглэсэн хүн.